МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал болж, танхимаар 37 гишүүн, цахимаар дөрвөн гишүүн оролцож, 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлын үеэр улсын аварга Ч.Санжаадамба сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр “Манай улс WADA-д элссэн байх аа. Тэгэхээр төрийн бус байгууллага, төрийн байгууллага нь өөр шийдвэр гаргах нь зөв юм уу. WADA-гийн дүрэм 2022 оноос өөрчлөгдөх юм байна, тийм үү. Өнгөрсөн хугацаанд допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг яагаад өөр өөрөөр шийтгээд байна вэ. Допингийн төрлийн ямар ч бодис илэрсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жил, давтан хэрэглэсэн хүний барилдах эрхийг бүх насаар нь хасна гэсэн дүрэм байгаа юу. WADA-гийн дүрмийг барихгүйгээр төрийн бус байгууллага, төрийн байгууллага нь шийдвэр гаргаад байхаар төөрөгдөл үүсээд бөхийн нэр хүнд унаж байна. WADA-гийн дүрмээр явах ёстой байх аа. Э.Оюунболдын барилдах эрхийг Баяр наадмын комисс хасаагүй шүү дээ. Адилхан шийтгэж, адилхан шинжилгээ аваад явбал хэл ам гарахгүй. Яагаад хэл ам гараад байна гэхээр танил талаараа асуудлыг шийдээд байгаад юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (24)