"Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр түрүүлж, аймгийн арслан Х.Оргилболд үзүүрлэлээ. Н.Өсөхбаяр аймаг, цэргийн цолтны барилдаанд анх удаа түрүүлж байна. Их шөвөгт аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа.