Бразил улсын Фурнаш нуурын хүрхрээний том хад жуулчдын завин дээр нуран унасан ноцтой осол өнөөдөр гарчээ. Ослоор одоогийн байдлаар зургаан хүний амь эрстэж, 20 хүн ор сураггүй алга болж, 32 хүн бэртэж байна.
Уг ослын шалтгааныг саяхан орсон хүчтэй аадар борооноос болсон байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Алга болсон хүмүүсийг эрэн хайж үйл ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд аврагчид нуурын осол болсон хэсгийн ойролцоо шумбан эрэн хайж байгаа юм байна.
П.Тамир