Монголын буудлага спортын холбооны Удирдах зөвлөлийн энэ оны анхдугаар хурал боллоо. Хурлаар “Токио-2020” зуны олимпын наадмын алдаа, оноог дүгнэж, 2022 оны үйл ажиллагааны төсөв, тэмцээн уралдааны хуваарийг батлав. Мөн тус холбооны ээлжит их хурлыг гуравдугаар сарын 18-нд зохион байгуулахаар тогтлоо. Энэ хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгоно хэмээн эх сурвалж өгүүлэв. Тус холбоог өдгөө Э.Мөнх-Очир толгойлж буй юм.