Саудын Араб улсад авто, мото спортын “Дакар ралли-2022” уралдаан энэ сарын 2-14-нд болж байна. 45 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин уралдаж буй бөгөөд гурав дахь гарааны SSV төрөлд уралдсан манай “Аянга” багийн Г.Аранзал, Г.Тэмүүжин нар 45 дугаар байрт хурдаллаа. Харин мотоциклийн төрөлд хоёр дахь гараанд уралдсан Н.Лхамаа 82, Б.Баттөр 139 дүгээр байрт орсон байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)