Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын 22 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-30-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөнө. Эх орноо тивийн рингэнд төлөөлөх тамирчдын сонгон шалгаруулалт Спортын төв ордны боксын зааланд энэ сарын 3-4-нд боллоо.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 71 кг-д Б.Гантулга нар өрсөлдөх эрхээ авав. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар тулалдах юм.
Монголын баг бүрэлдэхүүнийг Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх ахлах бөгөөд дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нар ажиллана. Тус тэмцээнд Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Б.Атарбаяр дэнсэлнэ.
Б.Жаргал