Казахстан улсад өрнөсөн тайван жагсаал хяналтаас гарч, эмх замбараагүй байдал болон хувирлаа. Үймээний үеэр төрийн байгууллага, томоохон худалдааны төвийг галдан шатааж, тонон дээрэмдэх үйл ажиллагаа болж байна. Хамгийн их халдлагад өртсөн нь нийслэл хот. Тэнд байдал тун хүнд байгаа ба зэвсгийн дэлгүүрийг дээрэмдсэн нь байдлыг улам хурцатгаж байна. Түрэмгийлэгчид Алма-Аты хотын олон улсын нисэх буудлыг эзэлж, нисэхээр зэхэж байсан таван онгоцыг дээрэмджээ. Цагдаагийн байгууллагын цөөнгүй хүн алагдаж, 320 гаруй хүн шархадсан гэв. Казахстаны Ерөнхийлөгч Аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийн орнуудаас тусламж хүсчээ. Маргаашаас ОХУ-ын болон бусад орны цэргийн хүчин орж ирэх юм байна. Интернет сүлжээг хаасан бөгөөд Казахстан улс даяар 14 хоногийн Байлдааны Онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ.