"Токио-2020" зуны олимпын наадмын мөнгөн медальт Сайед Моллай өнөөдөр 30 нас хүрлээ. Тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Иран нийслэл Тегран хотод мэндэлжээ. Түүний эцэг, эх Ираны Хари тосгоны уугуул, Азербайжан үндэстэн юм. Өдгөө тэрбээр Герман улсад хоёр настай хүү, гэргийн хамтаар амьдарч байна.