Монголын хүндийн өргөлтийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Степп Арена” ордонд энэ сарын 8-9-нд болно. Эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд болох юм. Тэмцээний үеэр дасгалжуулагч, тамирчин согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд багийн онооноос 100 оноо хасаж, 500 мянган төгрөгөөр торгоно гэв. Мөн зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд 100 оноо хасаж, 300 мянган төгрөгөөр торгохыг холбооны зүгээс анхааруулж байна. Харин шүүгч нарыг хувийн ашиг сонирхолын үүднээс шүүлт хийж, энэ нь батлагдсан тохиолдолд тэмцээн шүүх эрхийг хоёр жилээр хасахыг хатуу анхааруулжээ.
Б.Жаргал