Жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн Португал улсын Одивелас хотод болно. Португалийн татамид урьдчилсан мэдүүлгээр 30 орны 210 (эрэгтэй, 104, эмэгтэй 106) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 21 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Сумъяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д Д.Мөнхтулга, О.Хангай, +100 кг-д С.Бат-Орших нар нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин-Эрдэнэ, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм байна. Тус тэмцээнд жүдогоор тэргүүлэгч Япон, Орос, Солонгосын баг тамирчид оролцоогүй мэдүүлээгүй байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Д.Сумъяа, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Сүхбаатарын одонт Сайед Моллай зэрэг шилдэг жүдочид өнжинө. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд 100 хувь шинэ залуу тамирчид өрсөлдөх нь ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)