Монголын футзалын шигшээ баг ОХУ-ын Буриадын хөлбөмбөгийн урилгаар олон улсын тэмцээнд оролцохоор тус улсыг зорив. Дасгалжуулагч С.Эрдэнэ-Очирын удирдлага дор манай 14 тамирчин тоглох юм. Тэмцээн энэ сарын 4-8-нд болох бөгөөд тус тэмцээн дөрөвдүгээр сард болох Азийн цомын урьдчилсан шатны тэмцээний сорилго болно гэж онцолж байна.