Орхон аймгийн Баян-Өндөр суманд тус сумын цол олгох хүчит 64 бөхийн барилдаан Уурхайчин зааланд болов. Барилдаанд сумын заан 33, харцага гурав, начин долоо, цолгүй 21 бөх хүч үзжээ. Энэ барилдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, сумын заан А.Пүрэвсүрэн түрүүлж, цолоо баталсан бол үзүүрлэсэн сумын заан Ц.Ганхөлөг чимэг нэмлээ. Их шөвөгт сумын заан Д.Хосбаяр, залуу бөх Б.Цэрэндаш нар шалгарлаа.