Сонирхогчдын боксын ДАШТ-ны хүрэл медальт, гавъяат тамирчин Э.Цэндбаатар шинэ оны өмнө хойд хөршийн рингэнд мэргэжлийн боксын анхны ялалтаа байгуулсан. Тэрбээр эх орондоо дөрөв хоногийн өмнө ирсэн байна. Өнөөдөр түүнийг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбаа хүлээн авч уулзаж, дэмжихээ илэрхийлжээ. Тэр хувийн зүгээс Э.Цэндбаатарт сар бүр 500 мянган төгрөгийн цалин олгож, хоёр сар тутамд бэлтгэлийн хувцас авч өгөхөөр болсон байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)