Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтай таван богд уулын Хүйтэний оргил (далайн төвшнөөс дээш 7374 метр)-д манай улсын шилдэг гурван эмэгтэй уулчин болох гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ Д.Эрдэнэтогтох, Ч.Ариунзул нар амжилттай гарлаа. Энэ цаг үед уулчдын хөл тасардаг. Гэсэн ч уулчин бүсгүйчүүд маань зориг гарган өнгөрсөн оны 30-нд авиралтаа эхлүүлж, энэ сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 17:50 цагийн орчимд гарсан талаар мэдээлж байна. Оргилд цаг агаар тогтуун байсан ба уулчдын биеийн байдал хэвийн байгаа гэв. Алтай таван богдын оргилыг ид хүйтэнд эзэлсэн нэг уулчин байдаг нь Ж.Бямбасүрэн юм. Харин Б.Гангаамаа, Д.Эрдэнэтогтох, Ч.Ариунзул нар ид хүйтэнд Хүйтэний оргилыг эзэлсэн анхны эмэгтэй уулчид боллоо. Тэд өдгөө Цагаан голын ойролцоо “Бест” кемпэд иржээ. Онцолж хэлэхэд, гавьяат тамирчин Б.Гангаамаа тус оргилд 54 дэх авиралтаа хийжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)