Канэ Танака гэх Япон улсын иргэн өнгөрөгч бүтэн сайн өдөр 119 нас хүрч төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх мэдээг түүний ач охин өөрийнхөө Твиттер хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хуваалцжээ.
Түүний төрсөн өдрийн өвөрмөц бэлгүүдээс хуваалцвал Кока Кола компани түүнд зориулан түүний нас болон нэрийг багтаасан шинэ загварын савлагаа гаргаж түүнд илгээсэн бөгөөд Канэ Танака бидний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэх тус ундааг одоо хүртэл хэрэглэсээр байгаа гэнэ. 1903 онд төрсөн тэрээр арван есөн насандаа будааны дэлгүүрийн эзэнтэй гэрлэж 103 нас хүртлээ тус дэлгүүртээ ажилласан байдаг. Канэ Танака нь 1918 оны Испаны тахлаас эхлээд дэлхийн 1-р болон 2-р дайн, зуны өвлийн нийлсэн 49 удаагийн олимпын наадмууд гэх зэрэг хүн төрөлхтний түүхэн дэх олон мянган чухал үйл явдлуудын гэрч болсон нэгэн юм.
Одоогийн байдлаар тэрээр Фүкүако гэх хотын ахмадын асрамжийн газар амьдарч байгаа бөгөөд өөрийнхөө бие болон оюун ухаанаа математикийн бодлого бодсоноор сониуч мөн амьд хэвээр үлдээж чаддаг хэмээн хэлж байсан.
П.Тамир