Өмнөх долоо хоногийн бүтэн сайн өдөр Бүгд Найрамдах Өмнөд Африк улсын нийслэл хот Кейптаунд байрлах засгийн газрын ордон барилгын дээвэр хэсгээсээ эхлэн шатаж эхэлжээ. Гал гарсан шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа бөгөөд цагдаа нар сэжигтэй гэх хэд хэдэн этгээдүүдийг баривчлан хэргийг улам нарийн шалгаж байгаа.
Гэвч зарим шинжээчид тус гал нь барилгын модон шал болон хивснээс шалтгаалж гарсан байх боломжтой гэж анхааруулаад байна. Тус үйл явдлын улмаас хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүй хэдий ч тус улсын түүхэн дурсгалт олон зуун ширхэг бичиг баримт болон урлагийн бүтээлүүд гэмтэл авч зарим нь ор мөргүй устсан харамсалтай хэрэг тохиолджээ.
П.Тамир