Үндэсний бөхийн холбооноос бөхийн өмсгөл, хэрэглэл (малгай, зодог, шуудаг) үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж, хувцас хэрэглэлийн стандарт тогтоох талаар санал солилцжээ. Уулзалтанд "Монгол зодог" ХХК, "Монгол бөх гутал" ХХК, "Уран мандал" ХХК, "Манлай зодог" ХХК-ийн төлөөлөл оролцсон юм. Энэхүү уулзалтын үр дүнгээр нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд "Стандартчлал хэмжил зүйн газар"-аас патент олгохгүй бөгөөд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулах боломжгүй боллоо. Стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж, нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтой болжээ.
Б.Жаргал