Коронавирусний Омикрон хувилбар нь тархалт өндөртэй ч хөнөөл багатай байна. Тиймээс ковид нь удалгүй цар тахал бус ердийн вирус (Endemic virus) болж жил бүр гарч буй ердийн ханиаднаас ялгагдахгүй болно хэмээн таамаглажээ. Ковидын халдвар дээр Омикрон хувилбар давамгайлж, урьд өмнө байгаагүй их тоогоор халдварлаж байгаа ч "Төгсгөл нь ирж байна" хэмээн олон эрдэмтэн, судлаач үзсэн байна. Зургаа дахь давалгааны оргил үе нь энэ сарын дундуур тохиож, үүнээс цааш халдварын тохиолдол огцом буурна хэмээн ДЭМБ-ын илтгэлд онцоллоо. Омикрон вирусний халдвар огцом нэмэгдсэн шигээ огцом буурна хэмээн тооцоолжээ. Омикрон нь бусад вирусээс ялгаатай нь амьсгалын замын дээд хэсэгт үлдэж уушги руу ордоггүй тул хор хөнөөл нь бага юм байна.