Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим бөхөд цол, чимэг олгосон нь саяхан. Тэдний дунд Увс аймгийн Ховд сумын харьяат, удамт бөх Намсрайжавын Батсуурьт даян аварга цол олгосон юм. Тэр Монгол Улсын дөрөв дэх даян аварга бөгөөд С.Цэрэнгаас хойш 50 жилийн дараа төрсөн даян аварга болж байна. Отгон даян аварга Н.Батсуурь өнгөрсөн наадмаас хойш барилдаагүй юм. Харин тэрбээр шинэ цолныхоо малгайны тэмдгийг зэхэж дуусгажээ. Даян аварга цолны тэмдгээ малгайныхаа хоёр талд нэмж шигтгэж өгсөн байна. Үүнтэй ижлийг өмнө нь дархан аварга А.Сүхбат хийж байсан ба Г.Өсөхбаяр даян аварга болохдоо малгайныхаа урд болон хойд хэсэгт хадаж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (14)