Дэлхийн 120 гаруй оронд Омикрон хувилбар бүртгэгдлээ. Байдал хүнд байгаа. Гэхдээ Омикрон хувилбарын давлагаа анх гарсан цагаас халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарсан байна. ӨАБНУ-д хийсэн судалгаагаар Омикроноор халдвар авсан болон вакцинд хамрагдсан хүмүүс хөнгөн өвчилж, нас баралт багатай байгаа гэнэ. Израйл улсын хувьд дөрөв дэх тунгаас гурван сарын дараа дархлааны төвшин, эсрэг биеийн түвшин буурч байгааг мэдэгдлээ. Тиймээс Израйл улс эрүүл мэндийн ажилчид болон 60-аас дээш настануудаа дөрөвдүгээр тунд хамруулж эхэлжээ. Тухайлбал, судалгаагаар гурван сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байна гэж мэдээллэсэн байна. Тиймээс иргэдийг гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.
Д.Батчулуун