Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд өчигдөр зуурдаар таалал төгслөө. Тэрээр Монголын хөлбөмбөгийн холбоог удирдах хугацаандаа 1998 онд МХБХ-г ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбоонд элсүүлж, 3000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бариулжээ. Мөн 2002, 2006, 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад баг тамирчдаа оролцуулж, “Goal-3, 4, 5” төслийг амжилттай эхлүүлсэн нэгэн. Тэрээр AFC-гийн Гүйцэтгэх Хорооны гишүүнээр 2011 онд, FIFA-гийн Хөгжлийн хорооны гишүүнээр 2012 онд томилогдож байв. Түүний урилгаар Дэлхийн хөлбөмбөгийн супер од, Европын хөлбөмбөгийн холбооны /UEFA/ Ерөнхийлөгч, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Мишель Платини Монгол Улсад айлчилсан билээ.
Сэтгэгдэл (2)