Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Энэ барилдааны барууны магнай, улсын арслан Цэдэвийн Содномдорж барилдаж буй нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэрбээр өнгөрсөн зун болсон “Үндэсний өв-Үнэт бөх” барилдаанд хүч үзсэнээс хойш огт барилдаагүй юм. Тэрбээр 2021 оны хоёр дахь барилдаандаа зодоглож байна. Түүнтэй сүүлд барилдсан бөх бол арслан Э.Оюунболд билээ. Ц.Содномдорж арслан Улсын баяр наадам, Цагаан сар, Улс тунхагласны ой, Дөрвөн уулын хишиг зэрэг томоохон барилдаанд түрүүлж үзсэн бөгөөд Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд түрүүлж байгаагүй юм. Тэр 2011 онд болсон Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит анхдугаар барилдаанд үзүүрлэж байв.
Б.Жаргал