Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж, гарьд М.Бадарч, заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, харцага А.Цацабшир, Н.Батзаяа тэргүүтэй шилдэг 128 бөх барилдаж байна. Энэ барилдаанд хамгийн аймгийн арслангаас доош цолтон зодоглоогүй юм. Оны отгон барилдаан аргагүй чансаатай болж байна. Нэгийн даваанд улсын харцага А.Цацабшир, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, начин Ж.Чулуунбат нар унажээ.
Б.Жаргал