Польш улсын Варшав хотод шатрын насанд хүрэгчдийн ДАШТ аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-30-нд болж байна. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын Их мастер Александра Константиновна Костенюк түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2012, 2014, 2016 оны тус тэмцээнд дэд байрт орж байв. Эрэгтэйчүүдийн ангилалд өдгөө 17 настай Укбекстаны Их мастер Нодирбек Абдусатторов тэргүүн байр эзлэв. Тэр 13 настайдаа их мастерын болзол хангаж байсан бөгөөд дэлхийн аварга цолонд хүрэх замдаа Магнус Карлсен, Фабиано Круана, Аронян Левон нарын шилдгүүдийг буулган авчээ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, Унгарт амьдарч буй Их мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ оролцлоо. Манай тамирчин Д.Номин-Эрдэнэ 11 өрөгөөс 6 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол авсанаар 17 дугаар байрт жагслаа.