Туркийн нийслэл Станбул хотод пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-31-нд болж байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос 15 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр 74 кг-ын жинд С.Энхбат суулт, таталт, шахалтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэв. Мөн -120 кг-ын жинд Т.Сайфола таталтын төрөлд алт, суултаар мөнгө, шахалтаар мөнгөн медаль хүртэв. Т.Сайфола нийлбэр дүнгээр дэд байрт орлоо. Манай баг тамирчид тэмцээн эхлээд дөнгөж дөрөв хоноход 13 медаль хүртжээ. Түүнчлэн 105 кг-ын жинд Б.Бямбасүрэн шахалтын төрөлд алт, суулт мөнгө, таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол энэ жинд Н.Отгонбаяр суулт алт, таталт мөнгө, 93 кг-д Ц.Цэнддорж суулт, таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Б.Жаргал