“Blue sky”-д Монголын паралимпын хорооны оны шилдгийг шалгаруулах арга хэмжээ боллоо. Оны шилдгийн шилдэг тамирчин шагналыг “Токио-2020” зуны паралимпын наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээд олгов. Тэрбээр паралимпын наадамд дээд амжилт тогтоож, хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн шилдэг дасгалжуулагч шагналыг гавьяат дасгалжуулагч Д.Баттулгад хүртээжээ. Тэр Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн дасгалжуулагч юм.
Энэ үеэр оны шилдэг зүтгэлтэн шагналыг Монголын паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Н.Оюунбатад олгосон байна. Н.Оюунбат нь Олон улсын паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эмэгтэйчүүдийн комиссын даргын алба хашдаг юм. Шилдэг залуу тамирчинаар С.Ядамсүрэн, Н.Алтанцэцэг нар тодорлоо.
Б.Жаргал