Булган аймгийн Засаг даргын ивээл дор спортын мастер Д.Түмэндамба агсны нэрэмжит боксын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн олон хотын боксын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Бугат суманд энэ сарын 21-26-нд боллоо. Тэмцээнд 30 багийн 300 орчим тамирчин өрсөлдөхөд Ж.Еркин дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг тэргүүлэв. Тэд энэ тэмцээнээс зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.