Өмнөговь аймагт “Парис хүрэх зам” уриан дор жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч З.Сүхчулуун тодорлоо. Харин шилдэг тамирчинаар эрэгтэйчүүдээс Г.Болор-Очир, эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал нарыг шалгаруулсан байна.