Монголын жүдо бөхийн холбооны насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт боллоо. Тэмцээнд 24 багийн 200 орчим жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч үзсэн юм. Эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээний 48 кг-ын жинд 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Ганзаяа, +78 кг-д А.Адьяасүрэн нар алтан медаль хүртэв.
Эмэгтэй шилдгүүдээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг нар өнжив. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал нар улсын аварга боллоо. Эрэгтэй шилдгүүдээс Г.Одбаяр мөнгө, Ё.Басхүү, Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртсэн бол Саейд Моллай, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар, О.Цэцэнцэнгэл нарын зодоглоогүй юм. Энэ жилийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд “Парис-2024” олимпын ирээдүй болсон жүдочид хэмээн онцолж байна.
Б.Жаргал