Монголын авто мастеруудын холбооны 15 жилийн ойн хүрээнд болсон “Ханбогд хурд мастер кросс” уралдаан өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ оны отгон уралдаанд 36 дугаартай, спортын мастер Л.Аринболд түрүүлж, 68 дугаартай Ш.Гомбодорж аман хүзүүдэв. Замын хувьд цас багатай байсан хэдий ч хальтиргаа ихтэй, тамирчдын ур чадварыг шавхсан амаргүй уралдаан болсон хэмээн хэлж байна. Тэмцээний айргийн тавд Э.Батнайрамдал (50), Э.Пүрэвбаяр (58), З.Анхбат (93) нар хурдаллаа. Харин доод ангилалд А.Ганбаатар түрүүлжээ.
Б.Жаргал