Монгол бөхийн өргөөнд Монгол улсад хоршоологчдын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан болж байна. Барилдааны эхэнд цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн заан Т.Хайдав нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж, гүн эмгэнэл илэрхийлэв. Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд М.Бадарч, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс, аймгийн цолтой 224 бөх зодоглож байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)