Ираны нийслэл Тегеран хотын нэгэн өргөн чөлөөг чөлөөт бөхийн олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Хасан Язданигийн нэрэмжит болгожээ. Тус өргөн чөлөө нь Ираны Үндэсний олимпын хорооны ойролцоох нийслэлийн элит бүсэд байрладаг. Иранд тэр дундаа Тегеран хотод өдгөө цагийн ард түмний баатар Язданигаас өмнө бөхчүүдээс домогт Голам Реза Тахти ганцхан ийм хүндэл хүлээж байсан. Ард түмний хязгааргүй хайрыг эдэлж, улс оронд түүний нэрэмжит гудамж, талбай, спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн ч бий.