ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа. Тэрбээр тулааны дараа сэтгэгдлээ илэрхийллээ. Э.Цэндбаатар хэлэхдээ “Тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Ирэх оны хоёрдугаар сард бүсний төлөө дахин тоглоно. Цаашдаа алдаа гаргахгүйг улам хичээх болно. Бэлтгэлээ сайн хийж байгаад мэргэжлийн боксын бүх бүсийг авахыг хүсэж байна. Шантрахгүй ээ, Монголын ард түмэндээ баярлалаа. Багшийн хэлсэн үгнээс гараагүй. Эхний зургаан раундад битгий шахаж ажлаарай гэж захисан юм. Огт дайрч тулалдаагүй. Өрсөлдөгчөө түрүүлж цохид, хамгаалалтанд шилжих тактикаар тулалдлаа. Монголын ард түмэндээ их баярлалаа. Намайг дэмжсэн үг болгон чинь надад урам болж байлаа” гэв.
Б.Жаргал