Гэрэл зургийг @Ebe
Монгол Улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат өнөөдөр нас барж, монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо. Тэрээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирж, "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Эргэн сануулахад энэ оны дөрөвдүгээр сард олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд Солонгост удаан хугацаанд эмчлүүлж байв. Улсын начин Э.Энхбат нь 1984 оны аравдугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн бөгөөд жүдо бөхийн Азийн АШТ-ий хүрэл медальт, 2005 онд аймгийн арслан, 2009 онд улсын начин, 2012 онд өсөх идэр, 2013 онд улам нэмэх, 2019 онд тав давж чимэг нэмсэн юм.
Ум сайн амгалан болтугай
Сэтгэгдэл (7)