Сүмо бөхийн холбооны музей цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Тэгвэл өнөөдрөөс мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын үзэсгэлэнгээр үүдээ нээж байна. Үзэсгэлэнд Хакүхо аваргын эдэлж хэрэглэж байсан зүйлс, амжилт ялалтын агшинг харуулсан гэрэл зургийг дэлгэжээ.