Мэргэжлийн сүмо бөхийн 2022 оны анхны башё ирэх сарын 9-23-нд болох тов гарлаа. Энэ дагуу мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Хацү башёд барилдах бөхчүүдийн бацүкэг өчигдөр зарлалаа. Дээд зиндаанд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдах бол озеки Такакейшо, Шодай нарын хүчтэнгүүд зодоглох нь. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн башёд уналгүй түрүүлж, зургаа дахь цомоо өргөсөн. Түүнийг түрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Мөн ирэх башёд хүчтэй сүмоч Таканошо сэкиваке цолоо буцаан авсан нь онцлогтой бөгөөд доод зиндаанаас Охо дэвшин барилдах юм байна.