БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 20 жил хорих ялыг тус улсын Дээд шүүх оноосон. Тэгвэл тус улсын эрх баригчид Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Өдгөө 69 настай Пак Гын Хэг шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Өршөөл үзүүлэхэд түүний эрүүл мэндийн байдал нөлөөлсөн гэнэ. Тэр хоёр жилийн өмнө мөрний мэс засалд орсон бөгөөд энэ жил нурууны архаг өвчний улсаас гурван удаа эмнэлэгт хэвтжээ. Солонгосын шүүхээс ял сонссон анхны ерөнхийлөгч тэрбээр 2017 онд ерөнхийлөгчөөсөө огцорч байв. Хэрэв тэр ялаа бүрэн эдэлбэл 89 насандаа суллагдах байсан юм.
Сэтгэгдэл (2)