Буудлага спортын гавьяат дасгалжуулагч М.Жанцанхорлоо агсны нэрэмжит гар болон урт бууны аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төвд боллоо. Тэмцээнд 150 орчим тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн 10 метрийн төрөлд Н.Баяраа, эмэгтэйчүүдээс Г.Нандинзаяа нар алтан медаль хүртэв. Тэмцээний залчуудын эрэгтэйчүүдийн ангилалд А.Өнөболд, эмэгтэйчүүдэд Т.Номин нар аваргаллаа. Тус тэмцээнд хамгийн залуу оролцогч нь 11 настай Э.Энххүслэн бөгөөд тэрбээр спортын дэд мастерын болзол хангажээ. Тэгвэл гар бууны 10 метрийн эрэгтэйчүүдийн дасгалд П.Тэргэл, эмэгтэйчүүдэд Т.Баярцэцэг түрүүлсэн бол залуучуудын ангиллын эрэгтэйчүүдээс Г.Алтангэрэл, эмэгтэйчүүдээс Ж.Энхнамжил алтан медаль хүртжээ.
Б.Жаргал