Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 92 дахь удаагийн барилдаанд 10 даван түрүүлсэн Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, сумын заан Мөнхбадрахын Буяндэлгэр түрүүлсэн. Түүний энэхүү амжилтыг өндрөөр үнэлж, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж жуух бичгээр шагнаж, урамшууллаа. М.Буяндэлгэр сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн Өмнөговь аймгийн анхны бөх юм. Тэр 608 хүчтэн зодоглосон тэрхүү барилдааны гурвын даваанд сумын заан Х.Дашзэвгэ, дөрвийн даваанд Ж.Золбаяр, тавын даваанд С.Сүхбат, зургаагийн даваанд М.Сумьяабазар, долоогийн даваанд Б.Данзанрагчаа, наймын даваанд Д.Бат-Эрдэнэ, есийн даваа Б.Боорчи, арвын даваанд С.Майнбаяр нарын сумын заануудыг давсан билээ.