Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, олимпын шагналт байр, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь ОХУ-ын боксчин Аслан Кабисов бөгөөд мэргэжлийн бокст дөрвөн жилийн өмнө хөл тавьсан нэгэн.
Тэр 61 кг-ын жинд нийт зургаан удаа тулалдахдаа ганц ч ялагдаагүй амжилт үзүүлжээ. Ингэхдээ дөрвөн тулаанаа хугацаанаас нь өмнө дуусгасан байна. Өдгөө 24 настай Аслан Кабисов нутгийнхаа рингэнд манай тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авна. Тэд өчигдөр жингээ үзүүлж, харцны тулаан хийсэн юм. Мэргэжилтнүүд энэ тулааныг тун анхаарал тавин харж буй нь лавтай. Э.Цэндбаатар сонирхогчдын боксын албан ёсны тэмцээнд 288 тулалдахад 271-т нь ялсан байна. Тулааны өмнө Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа "Мэргэжлийн боксын "WBA Asia Champion" бүсийн төлөө ОХУ-ын 6-0 рекордтой тамирчинтай өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:00 цагт тулаанаа хийнэ. Намайг дэмжиж сувгаа тааруулна гэж найдаж байна. Монгол улсынхаа төлөө гал гаргасан сайхан тулаан үзүүлж, бүсээ аваад ирнэ ээ" хэмээн бичжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)