Монголын хөлбөмбөгийн холбоо, Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус уулзалтад МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, интерпол хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Наранхүү нар оролцлоо. Санамж бичгийн хүрээнд талууд хамтран, Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг Монголын хөлбөмбөгийн оролцогч талуудад таниулах, хөлбөмбөгийн спортод тоглолт наймаалцах, мөрий бооцоо тавих, авилга өгөх, авах зэрэг шударга бус үйл ажиллагаатай тэмцэхэд хуулийн байгууллагын мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.