Монголын чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт өндөр амжилт байгуулсан зарим хүнийг шагнаж урамшуулав. Энэ үеэр гавьяат дасгалжуулагч цолоор цэргийн заан Б.Санжаа, шүүгч Ц.Сэрээтэр нарт гавьяат дасгалжуулагч цолоор шагналаа. Түмэн олондоо "жижиг" хэмээх Б.Санжаа нь ОУХМ, цэргийн заан цолтой, үндэсний бөхийн хүндэт засуул юм. Харин Ц.Сэрээтэр нь Украины Киев хотын Биеийн тамирын их сургуулийг 1988 онд төгсөж, чөлөөт бөхийн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшиж, олимпын наадам дэнсэлж байсан туршлагатай шүүгч билээ.
Сэтгэгдэл (2)