Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр төрийн дээд одон медаль гардуулах ёслол боллоо. Энэ үеэр гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчинд Ардын багш цолоор шагнаж урамшууллаа. З.Дүвчин нь чөлөөт бөхийн 1983 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 1987 онд улсын заан цол хүртсэн бөх юм. З.Дүвчинг энэ хүндтэй шагналыг хүртэх эрхтэй. Түүний бэлтгэн гаргасан шавь нараас ДАШТ-ий хошой аварга, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа нарыг нэрлэж болно. Мөн үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба түүний унаган шавь юм.