Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулан эх орныхоо нэрийг тив, дэлхийд өндөрт өргөсөн зарим тамирчныг шагнаж урамшууллаа. Энэ үеэр ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг, Д.Ганбат, Ж.Мөнх-Очир нарт гавьяат тамирчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одогоор Э.Гантуяа, Э.Даваачимэг, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Н.Дүгэрсүрэн нарыг шагналаа. Харин алтан гадас одон - Г.Алтанцэцэг, Д.Батбаатар, Б.Батзориг, А.Батмөнх, Ю.Батсайхан, М.Баярсайхан, Х.Ганболд, Ц.Гантөгс, Т.Дамбарагчаа, Ж.Дандар, Л.Жаргалсайхан, Л.Нямчулуун, Ө.Ууганбаяр, Ц.Цэрэнхүү нарыг шагнаж урамшуулсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Алтангадас, Н.Золбоо, Ө.Батзул нарыг шагнаж урамшууллаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулан өглөө.