Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс "Талын шонхор" арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Баянгол ресторанд болсон энэхүү ёслолын гол арга хэмжээ нь үйлс бүтээлээрээ манлайлсан хүмүүсийг алдаршуулах байв. Тус аймгийн уугуул пара таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэд "Талын шонхор" цомыг гардуулсан байна. Г.Болор-Эрдэнэ нь саяхан ДАШТ-ээс тав дахь алтан медалиа хүртсэн бөгөөд "Токио-2020" паралимпын наадамд эх орноо төлөөлөн хүрэл медалийн төлөө өрсөлдсөн манай улсын шилдэг тамирчин юм.