Ирэх онд зохион байгуулагдах Бээжингийн өвлийн олимпод Америкийн үндэсний хоккейн лиг тамирчдаа сүүлийн үед огцом ихсэж буй ковидийн тархалтаас шалтгаалж оролцуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн тус лигийн 50 тоглолт одоогийн байдлаар хойшлогдоод байгаа.
Олимпын наадам 2-р сарын 4-нд БНХАУ-д эхлэх бөгөөд тус лигийн гаргасан шийдвэрийн дагуу эрэгтэй хоккейн төрөл NHL-ийн одуудгүйгээр зохион байгуулагдахаар болж байна. Дөрвөн жилийн өмнө БНХАУ-тай цагийн зөрүү багатай Өмнөд Солонгос улсад өвлийн олимп зохиогдсон бөгөөд АНУ-ын үзэгчдийн хувьд шигшээ багаа хөгжөөн дэмжихийн тулд шөнө дунд сэрүүн байх ёстой болж байсан тул үзэгчдийн үзэлт огцом буурч байсан. Иймд дахиж уг дүр зургийг харахын тулд лигийн тоглолтуудаа гурван долоо хоногийн туршид хойшлуулах шаардлага байхгүй хэмээн NHL-н удирдлагууд үзжээ.
Б.Жаргал