Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг "Болор цом" яруу найргийн наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болохоор товлогдлоо. 39 дэх удаагийн наадмын урьдчилсан шатанд 144 шүлэг ирсэн бөгөөд тэднээс шилдэг 25 яруу найрагч "Болор цом"-ын төлөө өрсөлдөх юм байна. Энэ жилийн наадамд шалгарсан 25 яруу найрагчийн дотор "Болор цом" гардсан зургаан яруу найрагч байгаа гэв. Өнгөрсөн жилийн тус наадамд О.Цэнд-Аюуш түрүүлж, М.Отгонбаяр дэд байрт орж байлаа.
Сэтгэгдэл (1)