“Токио-2020” зуны олимпын мөчлөгт Монголын чөлөөт бөхийн холбоо болон шигшээ баг ОХУ-тай хамтран ажиллаж, тамирчидаа бэлтгэсэн ажлаа дүгнэлээ. Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон МЧБХ-ны урилгаар ОХУ-н шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Тедеев монголд хүрэлцэн ирээд буцлаа. “Парис-2024” олимпын циклд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, жилд гурваас доошгүй хамтарсан бэлтгэлд ОХУ-н шигшээ баг хүлээн авах, хэрэв Монголын тал Дэлхийн шигшээ багийг бүрдүүлбэл олимпын аваргуудаа Монголд авчирч халз барилдаан зохион байгуулж, Монголын чөлөөт бөх дэмжигчдэд дэлхийн шилдэгүүдийн барилдааныг үзүүлэх гэх мэт тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Уулзалтын үеэр олимпын аварга Садулаев, Сидаков нар Монголын багт амжилт хүсч ведио мэндчилгээ хүргэв. Уулзалтын үеэр Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, гавьяат тамирчин Б.Болд, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй хүндтэй хүмүүс байв.