Монголын чөлөөт бөхийн холбооноос түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ Дэлхийн бөхийн холбоонд гаргажээ. Энэ дагуу ирэх оны тэмцээн уралдааны хөтөлбөрт орсноор манай улс 21 жилийн дараа Азийн АШТ-ийг зохион байгуулах эрх авч байна. Хоёр жилийн өмнө манай улсад Ази тивийн 23 хүртэлх насныхны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь тивийн тэмцээн зохион байгуулах эрх авахад нөлөөлжээ.