Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээн аравдугаар сарын 19-нд эхэлж, өчигдөр аваргаа тодрууллаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Бригадын генерал Х.Лхагвасүрэн эзэнтэй, С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай “Хилчин” баг түрүүлэв. Тус багийн тоглогч Д.Сосорбурам шилдэг хамгаалагч болсон бол дасгалжуулагч С.Дэлгэрмаа нь шилдэг дасгалжуулагч, Г.Энхнаран үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Харин эрэгтэйчүүдээс Т.Жавхлан эзэнтэй, Р.Тамираа дасгалжуулагчтай “Натур Мед Ноён” баг алтан медаль хүртлээ. “Ноён”-гоос Э.Энх-Амгалан шилдэг довтлогч, дасгалжуулагч Р.Тамираа шилдэг дасгалжуулагч, Т.Хангал үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн байна. “Үндэсний дээд лиг”-ийн шилдэг довтлогчийн шагналыг эмэгтэйчүүдээс Г.Хонгорзул хүртэж, шилдэг холбогчоор Л.Хосбаяр, М.Мөнхсайхан, шилдэг хамгаалагчаар П.Энххүслэн, Б.Батсуурь нар шалгарлаа. Тус тэмцээний тэргүүн байрыг 15 сая, дэд байрыг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)